Хогийн уутнаас олдсон нярай хүүхдийг эрчимт эмчилгээнд хамрууллаа

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг Усан сангийн 6-р гудамжны орчимд нярай хүүхэд уутанд хийгээд хаясан байна гэсэн мэдээллийг энэ сарын 23-ны 22:32 цагт цагдаагийнхан авч шалгахад, хөх өнгийн бичигтэй цагаан гялгар уутанд 38 см урттай, 1410 гр жинтэй, 30 см урт хүйтэй эмэгтэй нярайн хүүхэд хаясан байжээ. Олдсон нярай хүүхдийг ЭНЭШТ-ийн Дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өгч, эрчимт эмчилгээнд хамруулан, хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Болор


0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More