Таны авч байсан хамгийн үнэтэй , мартагдашгүй бэлэг юу вэ?
Дуучин Ану: Миний хувьд мөнгөний дүн нь чухал биш. Багадаа авч байсан бэлэгнүүд гоё. Найз залуугаасаа аягүй гоё бэлэг авдаг.Хамгийн сонирхолтой бэлэг гэвэл “Гала” хамтлагт байхад 1000 сарнай шүтэн бишрэгчээсээ авч байлаа.
“3 охин” хамтлагийн дуучин Х.Ану:Ер нь үнэтэй бэлэг авч байгаагүй дээ. Түрүү жил харин манай гэрт өвлийн өвөө ирсэн. Тэгээд сагстай сарнай өгсөн нь үнэхээр сайхан байсан.
“Таван толгой”-н ТУЗ гишүүн Ж.Батзандан: Бэлгийг мөнгөн дүнгээр дүгнэдэггүй. Ер нь манай найзууд гадагшаа дотогшоо яваад ирэхдээ ориглуун дарс, дурсгалын зүйл гэх мэт бэлэгтэй ирдэг юм. Найзуудын маань сэтгэлээсээ өгсөн бэлэг бүхэн үнэтэй.
“SBN” телевизийн хөтлөгч Б.Батзаяа: Жоохон байхдаа л бэлэг их авдаг байсан. Хамгийн сүүлд үсэглэлийн баяраар бэлэг авсан юм байна. Тэрнээс хойш бэлэг аваагүй ээ.
“Шинэ үе” продакшиний жүжигчин Ариунболд: Жилийн жилд л үнэтэй сайхан бэлэг авдаг юм. Гэхдээ дуучин С.Жавхлан Буриадын Ерөнхийлөгчөөс авсан гээд гар буун хэлбэртэй архи авч ирдэг юм байна. Урд талаас нь задалдаг болохоор найзууд харчихаад наад буунд чинь буудуулая гэсээр байгаад нэг өдрийн ажлаа алдсан даа.
Beat box Ray: Ер нь хөгжмийн зэмсэг их сонирхдог юм. Найзуудаас өгсөн үнэтэй бөгөөд сонирхолтой бэлэг өгдөг л дөө. Сүүлд гэхэд алтан толгойтой микрофон, 3 утастай төмөр хуурч өгч байсан.
Дуучин BX: Мэдэхгүй ээ. Би ер нь нэг их бэлэг авдаггүй ш дээ.
“Лемонс” хамтлагийн Одноо: Айхтар үнэтэй бэлэг авч байгаагүй ээ. Гэхдээ их өвөрмөц бэлэг авдаг. Манай шүтэн бишрэгчид үнсний сав, араг яс гэх мэтчилэн их өвөрмөц бэлэг өгдөг.
А.Сарнай.
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.