Дуучин Нара: Над шиг халуухан бүсгүй сексгүй яаж байх вэ дээ


Ярилцах зуураа бодол санаагаа ийн илэн далангүй хэлсэн дуучин бүсгүй өөр юу ярьсан бол... Элдвийн зүйл нуршилгүйгээр халуунхан бүсгүйн яриаг хүргэж байна.
-Японд олон жил амьдрахдаа нэлээд боловсорсон соёлтой "толгой” гэдэг шүү, таныг? -Дуучин болох миний багын мөрөөдөл байсан. Түүндээ хөтлөгдөж л Япон явсан. Гадаадад сурах нь орчин нөхцөл, нийгэм, соёлын хүрээнд өөр болохоос хөгжмийн талын боловсрол олох тухайд Монголоос илүү гэж хэлж чадахгүй ээ. Гадаадад сурсан болохоороо л соёлтой, боловсролтой болчихдог юм биш л дээ.   -Та Японд сурч байхдаа ямар ажил хийж байв. Хэдэн жил амьдарлаа? -Оюутан хүн юу ч хамаагүй хийнэ шүү дээ. Зургаан жил амьдрахдаа татварын газарт бичээч, зоогийн газар зөөгч, шөнийн клубт бармен гээд олон л ажил хийсэн дээ. Манай гэрийнхэн бүгд Японд амьдардаг. Би л энд ирчихээд байгаа юм.-Загвар өмсч мөнгө олдог байсан гэж сонсч байсан юм байна? -Загвар өмсөөд сүйд болсон юм байхгүй ээ.  "Мисс сакура” гээд олон улсын тэмцээн болдог юм. "Мисс сакура-2007” тэмцээний өргөмжлөлийн эзэн болсон. Миний анхны том шагнал тэр. Шагналаараа Harrier маркийн машин авсан. -Танд "Ажнай”-н Бат-Эрдэнэ 23 сая төгрөгөөр машин авч өгсөн гээд байсан шүү дээ? -Үгүй ээ, би өөрөө авсан. Гаднаас оруулж ирсэн татвартайгаа нийлээд 23 сая төгрөг болсон. "Найз залуу нь машин авч өгсөн” гээд л сонинуудад бичээд байсан. Машин авч өгөх нь битгий хэл, найз залуу ч тэр үед алга байсан. -Японд нэг залуутай хамт амьдарч байсан юм биш үү? -Эхний нэг жил найз залуутайгаа хамт байсан. Тэр маань монгол залуу. Бид хоёр салаад удаж байна. Надад япон эрчүүд кайфтай биш байдаг учраас таалагддаггүй.-"Сакура мисс” болж байхад биеийн харьцаа чинь ямар байсан бэ? -Яасан, одоо миний биеийн галбир, хэмжээ мисс байхааргүй харагдаж байна уу. Тухайн үед би туранхай байсан. Бараг л 90:60:90 рүү дөхөж очсон. Хөх томтой болохоор цээжний тойрог 90-ээс хол давчихсан байсан шүү.-Хөхөндөө силикон шахуулсан гэж шуугиад байсан. Бас базуулсаар том болгосон ч гэж ярьдаг ? -Ёоё шууд, аан. Үгүй шүү. Бурхнаас заяасан том хөхийг би яах юм бэ. Намайг чимж чадаж байна шүү дээ.  Төрсөн өдрөө найзуудтайгаа тэмдэглэж байтал нэг хүүхэн ирээд хөхийг минь барьж үзээд "Зүгээр л байна даа” гээд гайхаад байсан. Яахав дээ "силикон шахуулчихсан” гэсэн мэдээлэлд итгэчихсэн л явахгүй юу. "Би хиймэл хөхтэй биш шүү” гээд хүн бүхэнд бариулаад явалтай биш дээ.  -Японд байхдаа бааранд ширээний үйлчлэгч хийж нэлээд их мөнгө хуримтлуулсан гэдэг. Таныг илэн далангүй ярья гэсэн болохоор асууж байгаа юм шүү?  -Биеийн амрыг харсан муу муухай ажил хийж яваагүй ээ. Зүгээр суухгүй ажиллаж байсны хөлсөнд  өнөөдөр хүний царай харахгүй амьдарч явна. Надад хуримтлуусан хэдэн төгрөг бий. Би бааранд 10 гаруй мянган долларын цалинтай ажилладаг байлаа. Намайг "Нара Японы бааранд тайчиж байна” гэж хүртэл бичсэн. Японд "Кеnzo” гээд алдартан, баячууд нь ордог баар рестораны цогц үйлчилгээ байдаг. Тэнд ажиллана гэдэг нэр хүндийн хэрэг. Хэр баргийн хүн очоод орчихдог газар биш. Хэлний мэдлэг, боловсрол, соёл, зүс царай гээд олон зүйлийг хардаг. "Кenzo”-д хоёр жил ярианы ажилтан хийж байсан. Түүнийг л манайх ширээний хүүхэн гээд буруугаар ойлгоод байдаг л даа. Энэ бол соёлтой оронд зүгээр л ажил. -Та тэр "Кenzo”-д яаж ажилтнаар орсон бэ? -Би энд байхдаа "Брау хауст” зөөгч хийдэг байсан юм. Тэр үед үйлчилгээний ажилтан ямар байх ёстой талаар австрали, швейцар хүмүүс бидэнд сургалт явуулдаг байсан болохоор надад тэнд шалгуулахад хүндрэл байгаагүй.  Би өөртөө таарсан  хүнд гологдохооргүй царай зүстэй. -Царай зүс гэснээс таныг хамраа янзлуулсан гээд л байдаг? -Үнэн. Яагаад болохгүй гэж. Санаанд минь таалагдахгүй эрхтэн яагаад миний биед байж байх ёстой гэж. Би хамраа янзлуулсан. Боломж, зав гарвал дахиад янзлуулъя гэж бодож байгаа. Зүс царай сайхантай болохын тулд дэлхий нийтээрээ л гоо сайхны мэс заслыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ мэс засал царай муутай хүнийг хөөрхөн болгоно гэж байхгүй. Тодорхой хэмжээний гайгүй суурь царайтай байж л засвар авна. Мэлхийнээс гүнж төрдөггүй гэдэг биз дээ. Сарнайнаас сарнай, шарилжнаас шарилж л ургана биз дээ.  -Илэн далангүй байдал, секс төрх тань таны үнэн төрхтэй хэр ойрхон бэ? -Би секс харагдъя гээд хөхөө шахаад байдаггүй. Би дуучин болоогүй байхдаа энгэр задгай хувцас өмсдөг байсан. Түүнээс би олноос онцгойрох гээд илэн далангүй яриад, секс дүр төрх үзүүлээд байгаа юм биш. Одооны охид олны танил болоод баян нөхөртэй суугаад жаргах мэт бодоод байх юм даа. Баян нөхөртэй суугаад жаргаад байгаа олны танил хүүхэн байна уу? Алга л байгаа биз дээ. Хэн хэндээ л цагийн зугаа байхгүй юу.-Манайхан секс гэхээр "хайртай хүнтэйгээ л хийх нандин харьцаа” гэж ухаалаг ч юм шиг хариулт өгдөг. Таныг арай өөр өнцгөөс нь хариулт өгөх байх гэж бодож байна? -Хэ хэ, бараг л онгон юм шиг яриад байдаг гэж үү. Үнэхээр тийм бол тэр чинь "од” байна шүү дээ. Ер нь секс хийхэд таалагдсан л бол заавал хайртай байх ямар алба байна аа. Тухайн нөхцөл байдалд аймар их хүсэл төрж л байгаа бол болоо биз дээ. Би хүсвэл таалагдсан залуутай сексдэнэ.  -Нөгөө залуу нь таныг хүсэхгүй бол яах вэ. Секс хийхгүй удчихсан байдаг? -Одоохондоо миний саналаас татгалзсан залуу алга. Ганц биеээрээ яьвж байхад хүнтэй унтаагүй гэж худлаа яриад яах вэ, тийм үү. Ямар хэн ч тоохгүй, хэнийг ч хайрлаж чадахгүй хүүхэн байгаа биш. Над шиг халуухан бүсгүй сексгүй явна гэж юу байх вэ дээ. Нөхцөл байдал бүрдвэл татгалзахгүй, аль болох аюулгүй хийхийг бодно.-Нөгөө залуу чинь бэлгэвчгүй байвал яах уу? -Миний цүнхэд байгаа. Тэр чинь хүний хэрэглээ болохоос хүйтэн мэс биш. -Монгол сайхан эмэгтэйд 21 шинж байдаг гэдэг. Танд хэд нь байгаа вэ? -Бүгд байгаа. Юу нь дутуу гэж. Хүн өөрийгөө илүү сайн мэдэхээс өөр хэн мэдэх вэ дээ. Хүнлэг, энэрэнгүй, тачаангуй гээд бүгд л байна. Надтай суусан эр хүн бол жаргана. Гэхдээ надтай маш зоригтой эр  сууна. -Ямар шаардлага тавина гэж? -Хэтэрхий илэн далангүй байдлыг ойлгодог. Задгай хувцаслахаас минь ичдэггүй хүн л надтай ханилах байх даа. Ер нь энгэр задгай хувцаслана гэдэг задгайрч явахын нэр биш. Харин ч зарим нэг дуугүй хүн илүү явдалтай байдаг шүү. Дуугүй хүний  доодох нойтон гэж үнэн байх шүү.-Секс имижтэй дуучин байхын зовлон бий юу? -Том алаг нүд, хөх харсаар байгаад зарим нэг хүн дууг минь анхаарч сонсохгүй байна уу даа гэж боддог. Бараг намайг харахаараа ор дэр нүдэнд нь харагдаад, дуучин гэдгийг нь мартаад байгаа юм биш үү. Хааяа имижээ өөрчлөх тухай боддог. Өмсч зүүхдээ өөрөөр хандана гэсэн үг л дээ. -Та энэ гартаа байгаа бөгжнүүдийг хаанаас хэдэн төгрөгөөр авч байв? -Би бараг алт монет хэрэглээд байдаггүй. Энэ хоёр Италийн "Фүрле” фирмийн бөгжнүүд,   хоёулаа нийлээд 700-гаад доллар байх. Японд байхдаа л авсан юм. -Бэлэвсэн эмэгтэй хүн долоовор хуруундаа бөгж зүүдэг гэдэг шүү дээ? -Тийм үү. Надад гоё дэгжин харагддаг болохоор л зүүдэг юм. Хар л даа, өөр хуруунд минь  болохгүй байна шүү дээ. Гэтэл зүүмээр байдаг. -Та өөрийгөө гадаадын кино жүжигчдээс хэнтэй илүү адилтгах вэ? -Багаас минь намайг Сандра гэж дууддаг байсан. Одоо болохоор "Зөрүүд эрийг номхотгосон  нь” кинонд гардаг Орнелла Мүти.-Таныг залуучууд амтлаг бүсгүй гэх юм? -Амталсан хүмүүс нь мэдэж байгаа юм байлгүй дээ. Амтлаг гээд хэлчихвэл хүмүүс амталж үзэхийг л бодох байх даа. Би тэгж өөрийгөө дэвэргэмээргүй байна л даа. Би ямар амттан биш. Хүссэн залуудаа л амтлуулахыг хүснэ.-Хүссэн залуу гэж хоёр удаа хэллээ, тэр ямар залуу байх бол? -Тодорхой хэмжээний биерхүү, өндөр байх ёстой. Нэг тийм гижиг хүргэсэн оньсого шиг  залуучууд байдаг. -Урлагийнхан дунд гижиг хүргэсэн оньсого шиг залуу гэвэл та хэнийг нэрлэх вэ? -Миний гижгийг хүргэсэн залуу байгаа. Та нар мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ энэ бүгд миний л бодол, миний амьдрал шүү. 
 L.Zerban
Түр хүлээнэ үү зураг уншиж байна
Түр хүлээнэ үү зураг уншиж байна
Түр хүлээнэ үү зураг уншиж байна

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More