Жүжигчин Рассел Брэнд цагаан хоолтон гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэрээр 22 жилийн турш цагаан хоол идэж байгаа бөгөөд өөрийн хань ижил болох дуучин Кетти Перриг мөн цагаан хоолтон болоосой гэж хүсэж байжээ. Байжээ гэдэг нь учиртай. Хосууд ханилсан цагаас эхлэн Кетти Перри цагаан хоол иддэг болсон юм. Энэ хугацаанд Кетти нөхрийнхөө дэргэд цагаан хоол идэж, харин найзуудтайгаа байхдаа махтай хоол иддэг байсан гэнэ.
Харин нэгэн өдөр найзуудтайгаа тахиа идэж байгаад нөхөртөө баригдсан бөгөөд үүнд нь алдарт жүжигчин их л сэтгэлээр унасан юм байх. Уг нь анхандаа эхнэрээ өөрийнхөө талд оруулж чадлаа гэж их л бардам байсан юм байх. Тэгтэл өөрийнх нь хайрт хань ийм том зүйл дээр өөрийг нь хуурсанд урам нь хугараад байна.А.Маша
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.