Сангийн сайд С.Баярцогт, топ модель Э.Одгэрэл хоёр юугаараа адилхан бэ?

Олны танил хүмүүсээс өтлөдөггүй хөгширдөггүй хүмүүсийг  шалгаруулахад сангийн сайд С.Баярцогт, топ модель Э.Одгэрэл нар цойлон гарч иржээ. Тиймийн учир хэрэгт дуртай хэсэг нөхдүүд сүүлийн үед энэ хоёрын төрөлх гоо сайхан, залуу насаа удаан хадгалж байгаагийн нууцыг тайлахаар идэвхийлэн зүтгэж байгаа гэнэ. “Эрчүүдээс энэ С.Баярцогт, эмэгтэйчүүдээс топ модель Э.Одгэрэл хоёр өтлөхгүй юм. 
Мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэл ч яахав залуу байх жор нь ажил хийхгүй,  юунд санаа зовохгүй их унтдагтай нь холбоотой гэдэг. Өглөө босч ирэнгүүтээ толинд харж хацраа нэг илж үзсэнээ ” Өө, яанаа  арьс минь амраагүй байна ш дээ. Дахиад жаахан унтъя гээд буцаад хэвтчихдэг” гээд түүнтэй ойр дотно байсан хүмүүс сэм шивнэлддэг юм билээ.     Төрийн түшээд дундаас С.Баярцогтоос насаар хамаагүй дүү хэрнээ халзарч гүзээ суусан хурган дарга нар  цөөнгүй. Сайдын алба хашвал бүр өнгөрөө гэсэн үг. Толгойдоо ганц ч үсгүй гялаан болчихсон бүдүүн гүзээтэй нөхдүүд хиймэл шахмал хоолойгоор дуугараад даргын буурь заагаад эхэлдэг. Сайдын сэнтийд гурван жил суусан хэрнээ сангийн сайд С.Баярцогт сагс тоглож улам залуужууд байгааг харсан зарим бүсгүйчүүд  сайхан залуу хэмээн нууцхан мөрөөсөхийн  зэрэгцээ гоо сайхнаа удаан хадгалж яваагийн нууц нь юундаа байдаг юм бол  хэмээн сониучирхдаг гэнэ.  Сайхан төрсөн нь миний буруу юу гэдэгчлэн топ модельтой зүйрлэгдсэн  сангийн сайд сүүлийн үед унтах ч эрхгүй болоод байгаа аж. Аливаа хурал цуглаанаас жаахан хоцроод ирэхэд нь “Гоо сайхнаа хадгалах гээд загвар өмсөгч Э.Одгэрэл шиг их унтаа юу” гээд дарамталдаг  хүн ганц нэг бий болоод байгаа сурагтай.  Эр ч бай эм ч бай сайхан төрөх  хэцүү ч  юм аа даа. Унтаж ч болохгүй, унгаж ч болохгүй.

Б.Эрдэнэ.


0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More