Дуучин Ануд хайртыгаа алаад, өөрийгөө ална гэсэн заналхийлэл иржээ

Байгаа зүйлийг  айж, ичилгүй үнэнээр хэлж, бодитоор дүгнэдэг, хэнээс ч цэрвэдэггүй поп хатагтай Сараагийн нэрт сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн алдарт ярилцлага байдаг. Сурвалжлагч хүний хувьд Сараа бол дэндүү урамтай фигур.
Маш илэн далангүй, нөхөрсөг, соёлтой, дотоод сэтгэлээр нь аялан зугаалахад нэн таатай мэдрэмж төрүүлэхүйц эрх чөлөөт ертөнц. Түүний гадаад, дотоод ертөнцөд хиймэл нуур цөөрөм, уул, ургамал байхгүй. Сэтгүүлч ярилцлагын явцад Сараагаас одын тухай ойлголтыг нь тандаж л дээ. Тэр Болд, Ану гэж хариулсан байдаг. Тайлбар нь “Тэд үнэнч шүтэн бишрэгчтэй. Тэд тийм байж чадаж байна. Яах ч аргагүй”. Ануг Гала хамтлагт байсан цагаас нь мессежээр харьцсаар ирсэн фен хүүхэд багачууд одоо нас биед хүрч, зарим нь түүнтэй дотно найз, хамтран зүтгэгч болсон. Сүүлийн үед тэрээр нэлээд айдас түгшүүртэй амьдарч байна. Эмэгтэйлэг, ганган хээнцэр түүнд дурласан гэх хоёр ч залуугийн этгээд, гаж үйлдлээс тэр залхаад байгаа. Хэдэн жилийн өмнө спорт машинтай залуу Ануг хаа ч явсан дагаж бажгадуулдаг байсан. Харин энэ жил түүний ойр тойрныхны ярьж байгаагаар бол бүр гаж донтой этгээд түүнийг айлган сүрдүүлэх болжээ. “Би өнөөдөр чиний дэргэдүүр өнгөрсөн. Чиний үнэрийг мэдэрсэн” гэсэн мессеж үл таних эрээс ирдэг байна. “Миний дэргэдүүр галзуу солиотой гэчихээр хүн зөрж өнгөрөөгүй дээ” гэж Ану гайхширч, тоглоом тохуу хийдэг байж. “Х” залуу бүр сүүлдээ “Би хайртыгаа алаад, өөрийгөө алж чадна шүү” гэсэн мессеж илгээсэн байна. Энэ бол тоглоом биш шоглоом байна гэдгийг ойлгосон Ану аргаа барахдаа машиныхаа 11-11 гэсэн азын дугаарыг хэний ч санаанд оромгүй дугаараар өөрчлөөд ч мэдээж нэмэр болсонгүй. Энэ зун Мянганы сорилтын сангийн ажлаар хөдөөгүүр удаан хугацаатай явахдаа жинхэнэ эрх чөлөөг мэдэрсэн Ану хотод ирсэн өдрөө л үл таних “найз”-ынхаа “хайрын” захиаг машиныхаа хаалган завсар хавчуулаастай байхыг хараад бие нь агзасхийсэн байна. Одоо дуучин бүсгүй аав, ээжийнхээ зөвлөснөөр хамгаалагч хөлсөлж эхэлжээ.


Н.Соно 

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More