Месси багын найз охин Антонеллатайгаа одоо ч найзалдаг

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Андрес Месси багаасаа найзалсан Антонелла Рукоццог одоо хүртэл мартаж чадалгүй Барселонад, дэргэдээ байлгадаг ажээ. Антонелла бол Мессигийнхний гэр бүлийн найзын охин юм.
Антонеллагийн ахтай Месси хамтдаа гудамжинд бөмбөг элдэж өссөн аж. Хожим Испанид ирж, алдар нэрд гарсан ч гэсэн Месси Антонеллаг дэргэдээ авчээ. Гэхдээ тэднийг гэрлэх тухай яриа одоогоор огт гараагүй.
Антонелла Мессиг Испани руу явсны дараа дээд сургууль дүүргэж, улмаар нэгэн фитнесс төвд ажиллах болсон байна. Месси нутагтаа эргэн очихдоо багын найз охиноо хөөрхөн бүсгүй болсныг хараад Барселона руу хамт явах хүсэлт тавьсныг нь хүлээн авчээ.
Р.Гэгээ


0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More