15 настай охин биеэ үнэлж 14.000 фунт стерлинг олжээ

Ингэхдээ ердөө хоёрхон сарын дотор шүү дээ... Шалгалтын явцад насанд хүрээгүй охин долоо хоног бүрийн амралтын өдрөөр Ньюкаслын нэгэн эскорт-сервист1.700 фунтаар “ажилладаг” байсан нь тогтоогджээ. Харин ийм байдлаар бүтэн жил ажилласан бол 100.000-ыг олох байж хэмээн Daily mail сонин мэдээлсэн байна.
Тэрээр үйлчлүүлэгчиддээ хүүхэд насныхаа талаар болон дунд сургуульд байхдаа муугүй сурдаг байсан зэргээр худлаа ярьдаг байсан ажээ. Түүний энэхүү хоёрдахь нууц амьдрал сонин тохиолдлоор илэрчээ. Багш нь түүний цүнхнээс бэлгэвч, биеийн тос, үйлчлүүлэгчдийн болон өөрийнх нь хаяг утас, нэр хоч бүхий нэрийн хуудас зэргийг олсон нь ийнхүү скандал дэгдээжээ. Сургуулийн захиргаа шууд цагдаагийнхантай холбогдсоны дараа гэрт нь нэгжлэг хийхэд дээврийн хөндийгөөс нь 8.000 фунт бэлнээр олдсон байна. Одоогоор Британийн шүүхээс уг эскорт-сервист шалгалт хийж байгаа бөгөөд охины мөнгийг улсын орлого бас торгууль болгон хураан авчээ. Охинд одоогоор эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй байгаа гэнэ. Тэр насанд хүрээгүй...      
К.Саша.


0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More