NASA 2012 оны дэлхийн сvйрлийг "хойшлуулжээ"

 
2012 онд ертєнцийн сvйрэл болно гэж залхтал шуугисан. Ямар шалтгаанаар, яагаад сvйрэх гэж байгаа тухай баримт таамгийг ч тєрєл бvрээр нь дэвшvvлэн нотолгоожуулсан. Хvн тєрєлхтний мєхлийн талаархи энэ олон таамаг, цуу яриаг сонссоор эрдэмтэд залхсан бололтой. НАСА-гийн эрдэмтэд дэлхийн сvйрэл vнэхээр болох эсэхийг шинжлэх ухааны vvднээс судлан тайлбар хийжээ. Юутай ч 2012 онд ямар нэг муу зvйл болохгvйг НАСА-гийн эрдэмтэд баттайгаар мэдэгдсэн байна. Дэлхийн бусад эрдэмтэд ч энэ онд ямар нэг онцгой аюул болохгvй гэдэгг итгэлтэй байгаа аж. Тэд, нар мандаж, жаргаж байгаа vед ямар нэг аюул тохиохгvй. Ойрын дєрвєн тэрбум жилд л лав манай гаригт нvvрлэж буй аюул байхгvй гэдэгт итгэж болно хэмээсэн байна.2012 оны дэлхийн сvйрлийн тухай таамналыг анх эртний Шумерийн одон орончдын нээсэн Нибира гаригтай холбон тайлбарлаж байсан. Уг гариг дэлхийг чиглэн хурдтай хєдєлж буй нь гариг, дэлхийн мєргєлдєєнийг vvсгэж сvйрлийн шалтгаан болно гэж байв. Анх сvйрэл 2003 оны тавдугаар сард тохионо гэж тооцоолсон байсан. Гэвч тухайн єдєр сvйрэл болох хугацаа ямар ч хувирал, сvйрэлгvй єнгєрєхєд шуугиан дэгдээгчид "ертєнцийн тєгсгєл"-ийг 2012 он болгож хойшлуулсан. Цаг хугацаа єнгєрєх тусам сvйрлийн тухай шуугиан цєєнгvй хvнийг сандрааж буйг шуугиан дэгдээгчид анзааран ертєнц сvйрэхээс єєр замгvй болж буй мэт олон янзын хувилбар, таамгийг баримтжуулан, vнэмшилтэй болгон цацаж байв.

Тухайлбал, Майягийн индианчуудын vечилсэн цаг тооны бичиг 2012 онд дууссан нь ертєнц суйрнэ гэсэн vг хэмээн хэсэг тайлбарлав. Мєн Нибира эсвэл Икс гариг бас Эрида гаригууд дэлхийтэй ойртож байгаа нь сvйрэлд хvргэнэ гэж ч шуугисан. Гэвч эдгээр нь бvгд адилхан домог гэж эрдэмтэд дvгнэсэн байна. Хэрэв огторгуйн дээрх биетvvд vнэхээр байсан бєгєєд дэлхийд аюул учруулахуйц бол одон орончид хэдийнэ ажиглан судлах нь гарцаагvй. Тийм том хэмжээтэй огторгуйн биетийг єнєє vед "зэвсэглээгvй" нvдээр ч ажиглан харах боломжтой. Жирийн хvмvvс болон мэргэжлийн одон орончид ч огторгуйн зvгээс ямар нэг аюулт биетийг олж хараагvй. Энэ нь тийм зvйл байхгvй учир ямар ч муу зvйл тохиолдохгvй гэсэн vг.

Харин Эридагийн хувьд, ийм гариг vнэхээр байдаг. Гэхдээ уг гаригаас айн санаашрах зvйлгvй. Эрида нь нарны аймгийн хамгийн алслагдсан хязгаар дээр оршдог одон гариг. Биднээс тэрбум км-ийн алсад оршдог.
Тэрбум жилийн хугацаанд ч Майячуудын цаг тооны бичигтэй холбоотой таамналыг судалж vзэх юм бол бусад хуанлийн л адил тодорхой цаг хугацаан дээр тєгссєн нь ойлгомжтой. Та ханандаа єлгєсєн хуанлигаа хар даа. Магадгvй 2010 оны 12-дугаар сарын 31-нд дуусч байгаа байх. Гэвч цаг тооны бичгийн хугацаа дуусахад хvн тєрєлхтний амьдрал дуусгавар болно гэсэн санаа хэний ч толгойд орохгvй нь лав. Майячууд ч дуусашгvй vргэлжлэх хуанли зохиож чадаагvй нь мэдээж. 2012 оны 12 дугаар сарын 21-нд тэдний зохиосон хуанлийн ээлжит vечлэл л дууссан. Харин дараа нь хуанли яг л танайд байгаа шиг vргэлжлэх ёстой байсан. Туйлуудын єєрчлєлтийн дvнд дэлхийн тєв 180 градус хvртэл эргэж болох аюулыг ч НАСА-гийн эрдэмтэд vгvйсгэжээ. Дэлхийн ротаци болох боломжгvйг эрдэмтэд батлан єгvvлсэн байна. Дэлхийн соронзон талбайн туйлшралт жам ёсоороо єєрчлєгдєж буй. Туйл 400 мянган жил тутамд єєрчлєгддєг. Гэхдээ эл єєрчлєлт дэлхийн амьдралд ямар ч "гэмтэл" учруулахгvй. Ямар ч тохиолдолд ойрын мянган жилд єєрчлєлт гарахгvй гэж тооцоологдсон байна.

Нарны хvчит шуурганы аюул яах бол? Бас л магадлал багатай. Нарны идэвхжил ойролцоогоор 11 жилийн хугацаатайгаар тогтсон vечлэлээр явагддаг. Идэвхжлийн оргил vед наран дээрх шуурганы хvч хvчирхэг, аюултай болж болох талтай. Шуурганы хvчин чадал хиймэл дагуулуудын тєхєєрємжийн vйл ажиллагаанд саад учруулж, гэмтээх.ч чадвартай. Гэхдээ ийм сvйрэл боллоо гэхэд 2012 онтой ямар ч хамааралтvй. Шинжээчдийн тогтоосноор нарны хамгийн ойрын идэвхжил 2013 онд тохиох бєгєєд онцгой аюулыг дагуулах тєлєвгvй байгаа аж. Урьд ємнє тохиолдож байсан олон шуурга шиг л мэдрэгдэх зvйлгvй болж єнгєрєх гэнэ.

Хамгийн сvvлийн шуугиан болох огторгуйн биетийн цохилт vлдэж байна. Яагаад заавал 2012 онд гэж? Дэлхий оршин тогтнож буй бvхий л хугацаанд тєрєл бvрийн хэмжээтэй огторгуйн биет, сvvлт од, солирын цохилт дэлхий дээр олон удаа тохиолдож байсан ч аюулд хvргэх хэмжээний томоохон цохилт ховор болж байсан тvvхтэй. Хамгийн сvvлийн томоохон цохилт 65 сая жилийн ємнє тохиолдсон гэдэг бєгєєд vvний уршгаар динозаврын сvрэг мєхєлд хvрсэн гэж vздэг. Эрдэмтэд энэ талын тvгшvvрийг ч vл ойшоосон байна. Єнєє vед одон орончид дэлхийн ойролцоохь огторгуйн биетvvдийг ажиглан, байнгын мониторинг явуулж байдаг. Тэгээд ойрын vед динозаврыг сvйрэлд хvргэсэн шиг тийм том объект унаж аюул нvvрлэхгvйг батлан vзvvлсэн ажээ.

Тvvнчлэн НАСА-ийн албан ёсны цахим хуудсаар тогтмол зочилж "NEO" хєтєлбєрийг байнга vзэж байхыг эрдэмтэд зєвлєжээ. Яагаад гэвэл уг хуудас єдєр бvр шинэчлэгдэж огторгуйн томоохон биет биднийг чиглэн хєдєлж буй эсэхийг цаг алдалгvй мэдээлж байх гэнэ. Тиймээс ирээдvйдээ итгэлгvй байгаа хvн бvр НАСА-ийн цахим хуудсыг сонирхож тvгшин сандрах шаардлага буй эсэхээ баталгаажуулаарай хэмээн зєвлєжээ. Эцэст нь ертєнцийн сvйрлийн талаархи бvхий л мэдээллvvд шинжлэх ухааны баталгаагvй, тодорхой, vнэн зєв баримтгvйг эрдэмтэд онцлон хэлсэн байна. Мєн сvйрлийн тухай хэдэн зуун кино, ном, сэтгvvл, нийтлэл гарсан ч гэсэн эрдэмтдийн гаргасан баримт єєрчлєгдєхгvй хэвээр vлдэнэ гэдгийг анхааруулжээ. Тиймээс шуугиан дэгдээхийг сонирхогчдын зvгээс гарч буй бvхэн зєвхєн хvмvvсийн "тархи угаагч" мэдээллvvд юм. Шинжлэх ухаанаар баталгаажсан ямар ч аюул нvvрлэхгvй, тэр тусмаа 2012 онд юу ч тохиолдохгvйг НАСА-ийн эрдэмтэд хvн тєрєлхтєнд мэдээлж байна.

From : Xopom.Com 

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More