Даяар Монгол хөдөлгөөн өчигдөр төрийн бус байгууллага болж байгаагаа мэдээллээ.
Тэд "Манай хөдөлгөөний зорилго Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээд, мөн ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэн, харьяалалгүй этгээдэд хууль, дүрэм, дагалдах журмуудыг дагаж мөрдүүлэх, монгол хүнийг хүндэтгэж, эрх ашиг, сонирхлыг нь зөрчихгүй байлгах явдал юм.
Зөвхөн гаднын гэлтгүй улсынхаа хууль дүрмийг уландаа гишгэж, хууль бус үйл ажиллагаа явуулдаг монгол хүнд ч хариуцлага хүлээлгэх зорилготой. Гэтэл биднийг нацист үйл ажиллагаа явуулж, гаднынхныг зодож, нүддэг гэсэн ойлголт хүмүүст байна. Энэ ойлголтоосоо салаач ээ.
Биднийг дэмждэг залуустаа хандаж эх хэл бичиг, түүх соёлоо эрхэмлэн дээдлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хотоо хоггүй байлгах, бие биенийхээ ашиг сонирхлыг эрхэмлэн дээдлэхийг уриалж байна” гэлээ. Тэд хэвлэлийн хурлын дараа Хятад, Солонгосын хоолны 20 гаруй газрын эздэд орчин тойрноо цэвэр байлгах, мод бут тарих, тохижуулах, байгууллагынхаа хаягийг зөвхөн нийслэлийн Засаг даргын захирамжаар авах, сар бүр эмзэг давхаргын иргэдэд хандив тусламж үзүүлэх шаардлага гардуулав.
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.