Wayne Rooney-маш гоёмсог сүртэй гоолоор хөл бөмбөгийн ертөнцийг уулга алдууллаа. [ Premier League ]

 
 Өнгөрсөн амралтын өдөр Английн Манчестэр хотноо [Манчестэр Юнайтед vs Манчестэр Сити] 2-ийн тоглолт боллоо. 75322 үзэгч ´´Олд Траффорд´´ цэнгэлдэхийг дүүргэсэн толголтын хожлын гоолыг Улаан чөтгөрүүд-ийн Уэйн Руни 78 дахь минутад гайхамшигтай цохилтоор хийж, хөлбөмбөгийн ертөнцийг уулга алдууллаа.
Тоглолтын дараа гайхамшигтай гоолын эзэн ´´Тиймээ, энэ миний хөлбөмбөгийн замнал дахь хамгын гоёмсог гоол байлаа. Гоёмсогоос гадна багтаа ялалт авчирсан нь сайхан хэрэг´´ гэжээ. Харин ´´Манчестэр Юнайтэд´´-ийн дасгалжуулагч Сэр Алэкс Фэргюсон ´´Миний хувьд өмнө нь ийм гайхалтай гоол харж байгаагүй´´ хэмээн шагширсан байна. Өнгөрсөн зун Английн шигшээ баг дэлхийн аваргад амжилтгүй тоглосны бурууг түүнд тохож, дараа нь эхнэрээ жирэмсэн байхад биеэ үнэлэгчээр үйлчлүүлсэн нь илэрч шуугиан тарьсан Руни ийнхүү нэр хүндээ эргүүлэн авч эхэллээ.

Гоолын хэсгээс оруулалаа. Үнэхээр гайхалтай гоол байна. 

Видео бичлэг


0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More