Охид хөвгүүдийг байлдан дагуулж буй Эмо стиль


Хүмүүс эмо стиллийг эхэн үедээ өсвөр насныхны нэг нэгнээ дуурайх түр зуурын шохоорхол гэж үздэг байжээ. Эмо стиллийг эмо охид, эмо хөвгүүд, эмо kiss гэж ангилдаг байна. Эмо kiss гэдэг нь хоёр эмо хоорондоо үнсэлцэхийг хэлдэг. Охид, хөвгүүдээ эмо стиллээр хэсэгхэн зуур аялцгаая! Эмо соёл Эмо нь хөгжим гэхээсээ илүү загвар болон хөгжжээ.
Уг хөгжим нь 1980-аад онд хүчээ авч байсан хүнд рок болон панк рок гэсэн хөгжмийн 2 урсгалын холимог, рок хөгжмийн нэг урсгал төрөл юм. Эмо стилл нь Монголд орж ирээд 2 жил гаруй болж байна. Өнөөгийн нийгэмд тэдний талаар зөв ойлголт төдийлөн алга байна. Тэднийг өөрсдийн сэтгэл хөдлөлөө барих чадваргүй, сул дорой, бүрэг ичимхий, дуу цээтэй гэж дүгнэдэг. Эмо хүүхдүүд өөрсдийн мэдрэмжээ ихэвчлэн яруу найргаар илэрхийлдэг. Тэдний шүлэг сэтгэлийн маш хүчтэй хөдлөлийн өнгө аястай. Эмо хүүхдүүд бусдаас тусгаарлагдмал, зожиг харагддаг боловч хоорондоо зүрх сэтгэлээрээ холбогдон нэгдэж чаддаг. Тэдний үсний засалт, хувцаслалт гээд бүгд этгээд. Ийнхүү энгийн биш болж өөрчлөгдөх нь эцэг эхчүүдэд таалагддаггүй. Мөн санааг нь зовоодог аж. Эмо стиллийг ойлгохгүй буруугаар боддог хүмүүс тэднийг айж ичихэд хүргэдэг байна. Эмо үс засалт “Эмо охид” Эмо стилл нь орчин үед өөрийн хэв маяг, загвараа чөлөөтэй бүрдүүлэх боломжтой стилл юм. Хөгжилтэй өхөөрдөм зүйлсийг хувцаслалт, нүүр будалт, үс засалтандаа тусгах боломжтой. Хамгийн гол нь өөрт эвтэйхэн, таалагдаж байгаагаараа хувцаслах хэрэгтэй. Охидын хувьд үсний засалтаа өөрсдөө сэдэж зохиомжлох бүрэн боломжтой. Буржийлган долгионтуулж урт богино янз бүрийн давхарга үүсгэн хүссэнээрээ засч болно. Үндсэн өнгө нь хар боловч цэнхэр, ногоон, ягаан гээд өөрийн дуртай өнгөө сонгон үсээ будаж болно. Охид голчлон бариу бараан өнгийн жинсэн өмд, юүдэнтэй болон усан цэргийнх шиг цамц, судалтай богино юбка, урт түрийтэй оймс, кет өмсдөг. Гоёл чимэглэлийг өргөн хэрэглэдэг. Гоёмсог бүс, бугуйвч, хүзүүний зүүлт, үсний зүүлт, хавчаар, энгэрийн зүүлт тэмдэгнээс гадна жижиг зөөлөн тоглоомоор гоёсон байдаг байна. Эмо хөвгүүд Хөвгүүдийн стиллийг донжтой хувцаслалт, өвөрмөц ус засалт, бага зэрэг нүүр будалт гэж тодорхойлдог. Тэднийг нүүр рүүгээ унжсан чолк, хэлбэржүүлэн арзайлгасан үсээр нь төвөггүй таньж болох юм. Эмо үс хар өнгө дээр суурилдаг боловч хурц тод содон өнгө хүч түрэн орох болсон. Тэд үсэндээ үзүүр гарган давхраа үүсгэн цацаглах маягаар янзалдаг. Эмо хөвгүүдийн хувьд хувцаслалт нь бариу цамц, бараан өнгийн жинсэн өмд, юүдэнтэй цамц, пүүз, кет болон хар өнгийн гутал голлодог. Эмо хөвгүүд бага зэрэг будалт хийхээсээ ичдэггүй. Зовхио хар тенээр будсан байдал нь эрч хүчтэй, хээнцэр харагдуулдаг. Гэхдээ хэтрүүлбэл дур булаам бус харин ч аймшиг төрүүлэм хүйтэн харагддаг. Хамгийн чухал нь чи өөрийнхөөрөө байх хэрэгтэй.
Бэлтгэсэн: С.Оюунтөгс

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More