Мартын 8-ний гал халуун мэндийг Монголын эмэгтэйчүүдэдээ Улаан ЧӨТГӨР сайтнаас хүргэж байна. СХН баярлаарай

 Жил болгоны 3-р сарын 8ны энэ өдрийг дэлхий нийтээрээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглан баярлан тэмдэглэдэг сайхан өдөр. Орчлон хорвоог бүүвэйн дуугаараа уярааж, энэхэн биенийхээ эс бүхнээрээ бүгдийг хайрлан энхийлдэг эмэгтэйчүүд, эхчүүд та бүхэндээ Улаан ЧӨТГӨР сайтаас баярын мэндийг хүргэж байна. Та нар минь энх тунх, эрүүл саруул, эх дэлхий, үрс биднийгээ үргэлж баясгаж яваарай.


Өргөн монголын хатан гоо өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
 Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Сайхан баярлаарай


Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
 Нуурын ус шиг тунгалаг хайрийг н дээдэлж яваарай
 Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай...

Эрийн түшиг-гэрийн чимэг
Төрлийн язгуур - төрийн тулгуур болсон
Эрхэмсэг Монголжингоо эхчүүд эмэгтэйчүүддээ
Ирж буй Мартын-8 ны баярын мэндийг хүргэе!
Дэлхий бүүвэйлсэн ээжээрээ бахархъя
 Дэргэд түшсэн ханиараа гайхуулъя
 Энхрий ялдам охидоороо гоёцгооё!
Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан өрх гэрийн жаргал


Сэтгэлд чинь сүү өөрөө асгарч байг
 Харцанд чинь хорвоо өөрөө гэрэлтэж байг
Алганд чинь цэцэгс өөрөө дэлбээлж байг
Зүүдэнд чинь бурхад өөрсдөө бүжиж байг
Сайхан ээжүүд бүсгүйчүүд охидуудаа баярын мэнд хүргэе
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
 Нуурын ус шиг тунгалаг хайрийг н дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More