Counter strike 2011 УАШТ


За 400kg миний Sunday group-т ажилладаг билээ.Энд ажиллаж байхдаа үнэхээр сайхан мэдээ та бүхэнд дуулгахаар ирлээ ккк....

Монголд урьд хожид байгаагүй өндөр шагналтай Counter Strikeулсын аварга шалгаруулах тэмцээн цаана чинь болох гэж байн. Нийт шагналын сан 3 сая 500 мянган төгрөг. Тэмцээнийг  "Sunday” группын "Шинэ өглөө” електроникийн их дэлгүүрээс ивээн тэтгэж байгаа гэнэ.Ингээд Монголын цахим спортын дэмжиж байгаа байгууллагууддаа баярласнаа илэрхийлээд мэдэгдлийг нь дамжуулъя.


"Sunday” групп
"Шинэ өглөө” електроникийн их дэлгүүрийн

нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээн


Тэмцээний тов.

Тэмцээний тойргийн болон хагас шигшээ тоглолтууд  4-р сарын  16-ны өдөр Game Arena 2, Game Arena 3 дээр явагдана. Аваргын төлөөх шигшээ тоглолт 4-р сарын 24-нд олон нийтэд үзүүлэн тоглолт хэлбэрээр зохиогдоно.

Тэмцээний шагнал.

        1-р байр 2’000’000₮ (шагналыг цом, өргөмжлөл, медал дагалдана)
 2-р байр 1’000’000₮ (шагналыг өргөмжлөл, медал дагалдана)
3-р байр 500’000₮ ( шагналыг өргөмжлөл, медал дагалдана)

Тэмцээний бүртгэл УАШТ-ий бүртгэл

Улаанбаатар хотод  4-р сарын 1-с 7-ны хооронд явагдана. Орон нутгаас оролцох сонирхолтой багууд лавлах утсаар холбогдоно уу.

Бүртгэлийн төвүүд : GOSU game center, Game Arena 2, Game Arena 3. Тэмцээний бүртгэл 30’000₮ болон багийн анкетуудаас бүрдэнэ.

Тэмцээний дүрэм.

Хялбаршуулсан IEM Championship дүрмээр явагдана.

Ө.х : Бүртгүүлсэн багууд зонд хуваагдана. Нэг зон буюу бүсээс тус бүр хоёр баг гарч ирэх ба гарч ирсэн багууд оноолтын дагуу best of three дүрмээр тоглож хасагдана. Шигшээд шалгарсан дөрвөн баг мөн адил best of three дүрмээр тоглоно.

Техникийн зөвлөгөөн.

Техникийн зөвлөгөөн (тэмцээний танилцуулга, явц, тэмцээнтэй холбоотой асуулт хариулт) 4-р сарын 10-нд .................... болно.

УАШТ-д оролцогч багууд болон зохион байгуулагч нарыг хүндэтгэн соёлтой өрсөлдөхийг "Sunday” группээс уриалж байна.

Лавлах утас : 91101280  "Sunday group" 


Энэ мэдээг цааш нь дамжуулна уу

1 Сэтгэгдэл:

yvj oroh uu ene nd... aaaain ronny....kkkkk

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ ¨Comment as:¨ гэдэг сонголтоос ¨Name URL¨ гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More